• Н.Цэрэнбат: Хөвсгөл нуурын БЦГ-т тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх 38 сая.ам долларын төсөл хэрэгжүүлнэ

    Ядуурлыг бууруулах Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг 2016-2019 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сумд болон Хатгал тосгонд амжилттай хэрэгжүүлж хаалтаа хийлээ.

    Төслийн хаалтын хуралд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат,  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Азийн хөгжлийн банк, Жайка олон улсын байгууллагын албаны төлөөлөгчид, Хөвсгөл аймгийн удирдлагууд, Нутгийн иргэд, ААН байгууллага, малчид оролцож байна.

    Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн 5 сум 1 тосгонд нутгийн иргэд , малчдад мэдлэг, ур чадвар олгох 50 орчим сургалт зохион байгуулж 6,000 гаруй нутгийн иргэн хамрагдаж, иргэд өөрсдөө удирдан захиран зарцуулах эргэлтийн сангаас жилийн 2.4-7.2 хувийн хүүтэй 1.7 тэрбум төгрөгийн хөнгөлттэй бичил зээлийг 312 төсөлд олгож 500 орчим ажлын байрыг шинээр бий болгосон байна.

    “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслийн хаалтаар гарсан үзэсгэлэнгийн үеэр

    “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслийн хаалтаар гарсан үзэсгэлэнгийн үеэр

    Түүнчлэн цогцолборт газрын хэмжээнд болон орчны бүсийн сумдад бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, нуурын усны чанарын судалгаа хийх, тусгай хуурай аргын эко ариун цэврийн байгууламжийн загварыг туршиж, нутгийн иргэдийн хог хаягдлын менежментийг бүлэг байгуулах, хамгаалалттай газрын дотоод бүсчлэлийг шинэчлэх зөвлөмж боловсруулах зэрэг үйл ажиллагаа нь байгаль орчин, аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан, цаашид бусад улсын тусгай хамгаалалттай газруудад нэвтрүүлэх сайн туршлага болсон гэж үзэж байна.

    Цаашид Азийн хөгжлийн банктай хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт урт хугацаанд хамтран ажиллах бөгөөд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Хөвсгөл нуурын байгалын цогцолборт газар, Онон балжийн байгалийн цогцолборт газарт хэрэгжүүлж өмнөх төслийн сайн туршлагыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.

    Эх сурвалж: БОАЖЯ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ