• Трамп аутизмын төсөл, хөтөлбөрт 1.8 тэрбум ам.долларын санхүүжилт олгох хуулийн төсөлд гарын үсэг зурлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп аутизмын  эмгэгийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрт 1.8 тэрбум ам.долларын санхүүжилт олгох хуулийн төсөлд гарын үсэг зурлаа.

    Хуулийн төсөлд уг санхүүжилтыг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв, Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн болон Эрүүл мэндийн нөөц болон үйлчилгээний удирдлагын

    төвүүдэд ирэх таван жилийн хугацаан хэрэгжих аутизмын төсөл хөтөлбөр, судалгааны ажилд зарцуулагдахаар тусгажээ.

    2014 оны Аутизмын асаргааны тухай хуулийг дахин сэргээж байгаа бөгөөд аутизмын эмгэгтэй өндөр настнуудын асаргаа, сувилгааг нэмэн оруулсан байна. Зөвхөн хүүхдүүд аутизтмын эмгэгтэй байдаг гэсэн буруу ойлголт олон нийтийн дунд байдаг боловч аутизм нь насан туршийн мэдрэлийн нэгэн төрлийн эмгэг учраас насанд хүрсэн ч тодорхой үйлчилгээнд байнга хамрагдаж байх шаардлагатай байдаг аж. Мөн энэ удаагийн санхүүжилт нь аутизмын чиглэлээрх судалгааг эрчимжүүлэхээс гадна хөдөө орон нутгуудад буцалтгүй тусламж чиглэлээр олгогдохоор тусгагджээ.

    Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргаснаар АНУ-д 59 хүүхэл тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй байдаг ажээ.

    Эх сурвалж: foxnews

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ