• АНУ Шотланд виски, Итали бяслаг, Франц дарс зэрэг ЕХ-ны бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдууллаа

    Вашингтон болон ЕХ-ны хооронд үүссэн маргаан нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing”, “Airbus” компанийн татаасын асуудлаас үүдэлтэй.  Нисэх онгоцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Airbus компанид Францын засгийн газар татаас өгч, шударга бус өрсөлдөөн үүсгэж байсныг Дэлхийн Худалдааны Байгууллага тогтоосон юм. Харин Трампын засаг захиргаа үүнд Европын Холбооны 7.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноон хариу арга хэмжээ авахаар болжээ. 

    АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас мэдээлснээр,  жигнэмэг, салами, цөцгийн тос, тараг зэрэг хэдэн зуун төрлийн Европын холбооны бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноох болжээ.

    Их Британийн ноос, ноолууран бүтээгдэхүүнд, Франц, Испаниас импортоор оруулж ирдэг олив, Европд үйлдвэрлэгддэг гахайн махан бүтээгдэхүүн зэрэгт 25 хувийн татвар ногдуулжээ. Мөн Франц, Герман, Их Британийн  нисэх онгоцнуудад 10 хувийн татвар ногдуулсан байна. Импортын шинэ татвар аравдугаар сарын 18-наас мөрдөгдөж эхлэнэ.

    Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр хамгийн эхэнд эдгээр бараа, бүтээгдэхүүнийг АНУ-руу импортолж оруулж ирэх жижиг, дунд бизнес эрхэлдэг гэр бүлүүд сүйрэх, хүндрэл үүсэх юм гэлээ.

    Эх сурвалж: reuters

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ