• АНУ-д анхны каннабисаар үйлчилдэг зоогийн газар нээгдлээ

    Америкийн анхны каннабисаар үйлчилдэг Lowell cafe зоогийн газар Баруун Холливүүдэд нээгджээ. Тус газарт хоол идэх гэж орж ирсэн үйлчлүүлэгчид нэмэлтээр каннабис буюу өвсийг захиалах боломжтой юм.

    Марихуана, хашиш зэрэг энэтхэгийн олсны ургамлаас гаралтай төрөл бүрийн мансууруулах бодис, бэлдмэлийг ерөнхийд нь каннабис гэдэг. Каннабист агуулагдах хий юм үзэгдүүлэх үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ТНС гэж товчлон нэрлэдэг. 

    Баруун Холливуд дүүрэг нь 300 гаруй өргөдөл гаргагчдаас сонгож каннабисын холбоотой үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 8 газарт өгснөөс Lowell cafe анхдагч байдлаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь энэ юм.

    240 хүний суудалтай тус газарт зөвхөн 21-ээс дээш насны хүмүүс үйлчлүүлж болох бөгөөд зоогийн газарт ороод төрөл бүрийн дарснаас шилж сонгон авдаг шиг каннабис менюгээр үйлчлүүлэх юм.

    Зоогийн газраас санал болгож байгаагаар түүхий эд болон дагалдан хэрэглэгдэх хэрэгслүүдийн хамт нэг ширхэгийн үнэ нь 18 ам.доллараас эхлэнэ.

    Гүйцэтгэх захирал Андреа Драммер “Яваандаа Амстердамын ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас алдартай болно гэж найдаж байна” гэж хэлжээ. Нээлтийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж оролцжээ.

    Одоогийн хууль тогтоомжийн дагуу каннабисын хольцтой хоол хийхгүй болохыг тус зоогийн газар мэдэгджээ.

    Эх сурвалж:cbs news

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ