• Казахстаны хойд нутгаас Алтан Ордны улсын долоон балгас олджээ

    Археологичид Казахстаны хойд хэсгээс Алтан Ордны долоон цогцолборын балгасыг олжээ хэмээн Северо-Казахстан мужийн дарга Кумар Аксакалов мэдэгдэв.

    “Дэлхийн археологид түүхэн мэдээ гарч ирэв. Уалихановын дүүрэгт археологчид XIV зууны үеийн долоон мавзолейн балгас оллоо. Эрдэмтдийн үзэж байгаагаар Алтан Ордны Жоша хааны үеийнх аж. Мөн алтан эдлэл, зуух, керамик савны үлдэгдэл, хөшөөний ул мөр олджээ. Алтан Орд байгуулагдсаны 750 жилийн ойд зориулсан энэ арга хэмжээ нь оюун санааны болон соёлын ач холбогдолтой” гэж Аксакалов өөрийн Инстаграм хуудаснаа бичжээ.

    Тэрээр хэлэхдээ “энэхүү нээлт нь нэрт академич Алкей Маргуланы Казахстаны хойд нутгийн нутаг дэвсгэр дээр дундад зууны үеийн хотын соёлын дурсгалт газрууд байдаг тухай олон жилийн өмнөх таамаглалыг баталж байна” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ