• Макрон Оросыг Европын зөвлөлийн гишүүн байх ёстой хэмээн тууштай зогсжээ

    Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросын Европын зөвлөлийн гишүүн байх шийдвэрийг дэмжжээ. Энэ тухай 10-р сарын 1-ний мягмар гарагт РИА Новости мэдээлжээ.

    Төрийн тэргүүний хэлснээр тэрбээр хууль тогтоогчдын хийсэн сонголтыг бүрэн дэмжиж байгаа юм. “Оросын ард түмэн Европт хүмүүнлэгийн үйлсийг бүтээхэд оролцсон, тэгээд ч Оросын газарзүй, түүх соёл нь үндсэндээ Европ юм” гэж Европын Зөвлөлийн Парламентын Ассемблей (ПАСЕ) дээр тэрбээр хэлжээ.

    Ерөнхийлөгч 2020 оны 1-р сараас эхлэн улс орнууд Европын зөвлөлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байх механизмыг ажиллуулна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн гэж ТАСС тэмдэглэсэн байна.

    Украин, Гүрж улсууд түүнийг зогсоохыг оролдсон боловч чадаагүй аж.

    Өмнө нь ПАСЕ-д суугаа Украины төлөөлөгчид тус байгууллагын намрын чуулганд оролцохоос албан ёсоор татгалзсан юм. Энэхүү шийдвэрийн шалтгаан нь Оросын депутатууд чуулганд буцаж ирсэн явдал байжээ.

    Зургаадугаар сарын 26-нд PACE Оросыг цугларалтад ирэх бүрэн эрхээ буцаан олгосон тогтоолыг баталсан билээ. Энэхүү шийдвэрийг Украин, Гүрж, Польш, Словак, Литва, Латви, Эстонийн төлөөлөгчид эсэргүүцсэн.

    Орос 2014 оны 4-р сард Крымийг нэгтгэж, Донбасс дахь зэвсэгт мөргөлдөөний улмаас ПАСЕ дахь үндсэн эрхээсээ хасагдсан. 2017 онд уг чуулганд хамгийн их хувь нэмэр оруулдаг Москва гишүүнчлэлийн хураамжийн төлбөрийг зогсоосон ба байгууллага дахь бүрэн эрхээ сэргээсний дараа төлбөрийг дахин төлж эхлэхээ мэдэгдсэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ