Энэтхэгийн ерөнхий сайд Монголд дахин айлчилна

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 8-нд манай улсад хоёр дахь удаагаа айлчлах гэж байна. Тэрбээр өмнө нь 2015 онд Төрийн айлчлал хийсэн юм.

Нарендра Моди энэ удаа Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн явцтай танилцана. Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад айлчлах үеэр энэ чиглэлд 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг олгох болсноо Энэтхэгийн тал илэрхийлсэн.

Тэгэхээр Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын нэг гол асуудал нь газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил байх нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ