• Майк Помпео Трампын эсрэг мөрдөн байцаалтад ажилтнуудаа оролцуулахаас татгалзлаа

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хороо, Тагнуулын хороо, Хяналтын хорооны даргад захидал бичиж, “цаг хугацааны улмаас”, тус гурван хорооноос явуулсан ерөнхийлөгчид итгэл үл хүлээлгэх мөрдөн байцаалтын холбогдох шаардлагыг хэрэгжүүлж чадахгүй гэдгийг мэдэгджээ.

    Эдгээр гурван хорооны дарга 9-р сарын 27-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины ерөнхийлөгч Зеленскийтэй “утсаар ярьсан” хэрэгтэй холбогдуулан Помпеод шаардлага хүргүүлж, түүнийг 10-р сарын 4-нөөс өмнө “утсаар ярьсан” хэргийн холбогдох баримтыг гаргаж өгч, Төрийн департаментын өнөөгийн болон өмнөх албан тушаалтнуудаас 5 хүнийг томилон Конгресст гэрч болгохыг шаардсан байна.

    Помпео захидалдаа “Тус гурван хороо надад хангалттай хугацаа өгөөгүй тул би Төрийн департаментын холбогдох ажилтнуудыг томилж конгрессын сонсгол хуралд оролцуулж чадахгүй. Тус гурван хорооны шаардлага “бодит байдалд нийцэхгүй” гэсэн байна.

    Помпео мөн өдөр нийгмийн сүлжээнд нийтлэл тавихдаа, тус гурван хорооны шаардлага “айлган сүрдүүлэх, дарамт үзүүлэх, Төрийн Департаментын гарамгай ажилтнуудад шударга бус хандахаар оролдож байна. Иймэрхүү арга барилыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Би аливаа арга замаар айлган сүрдүүлэх үйл ажиллагааг зогсоох бөгөөд илчлэх болно” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ