Төслийн хүрээнд нийт 24 дугаар нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэнэ. Дугаар бүрт багш нар тодорхой сэдвийн хүрээнд салбартаа манлайлагч эрхмүүдийн мастеркласс сургалтад хамрагдаж, олон талын ур чадвар сорьсон сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэнэ.
Ингэж өрсөлдсөөр финалын шатанд шилдэг 4 багш үлдэх бөгөөд шүүгчдийн үнэлгээ, олон нийтийн санал асуулгаар шилдгийн шилдэг болон шалгарсан цорын ганц ялагч зуун сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болохоос гадна АНЭУ-ын Дубай хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн багш нарын ур чадварын уралдаанд улсаа төлөөлөн оролцох эрхийг авна.
Үзэгчид, тэр дундаа бага боловсролын багш, сурагч, эцэг эх гээд хэн бүхэн хамтдаа бүхий л талаар суралцаж, хөгжихөд туслах “Би багш” нэвтрүүлгийн эхний дугаар 10-р сарын 5-нд буюу багш нарын баярын өдөр үзэгчдийн хүртээл болох гэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.