• “Челси”-гийн согтуу хөлбөмбөгчин чипстэй холбоотой шуугиан тарьжээ

    “Челси” клубын хагас хамгаалагч Росс Баркли ням гарагийн орой Ливерпулд таагүй нөхцөл байдалд оржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр таксины арын суудалд чипс тарааж хаяснаасаа болж жолоочтой маргалдан шуугиан үүсгэжээ.

    Хөлбөмбөгчин асгасан чипсээ цэвэрлээгүй бөгөөд үүний дараа бэлэн мөнгөгүй учраас  төлбөр төлөхөөс татгалзжээ. Хэргийн газарт ирсэн цагдаа нар Барклитай ярилцаж дараа нь тэд тоглогчийг АТМ руу дагалдан яваад, тэр мөнгийг нь авч таксины жолоочид өгчээ.

    Нүдээр харсан гэрч нарын ярьснаар Баркли согтуу байсан бөгөөд хөл дээрээ бараг тогтож чадахгүй байжээ.

    Энэ улиралд хагас хамгаалагч Премьер Лигийн 5 тоглолтод оролцсон ч одоогоор үр бүтээлтэй үйлдлүүд нь тэмдэглэгдээгүй байна.

    Эх сурвалж: The Mirror

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ