• Антарктид хуваагджээ: 315 тэрбум тонн жинтэй мөсөн уул гарч иржээ

    Зүүн Антарктидад 50 жил тогтсон хамгийн том Эймери мөсөн голыг хувааж мөсөн уул гарч иржээ. Энэ тухай ВВС мэдээллээ. Мөсөн уулын талбайн хэмжээ 1.6 мянган кв.км, зузаан нь 210 метр юм. Мөсний хуримтлалын жин 315 тэрбум тонноос давсан байна.

    Энэхүү мөсөн уул далайн хөлөг онгоцонд заналхийлж болзошгүй тул түүний хөдөлгөөнийг мэргэжилтнүүд хянана. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар мөсөн уулын ийнхүү гарч ирсэн нь дэлхийн дулааралтай холбоогүй аж.

    “Энэ олон жилийн турш ажигласны дараа сэтгэл хөдлөм хэрэг боллоо. Эцэст нь ийм зүйл болохыг бид мэдэж байсан, тэгсэн мөртлөө энэ нь бидний бодож байснаар болсонгүй” гэж Скриппс судалгааны хүрээлэнгийн профессор Хелен Фрикер (АНУ) хэлсэн байна. Өмнө нь эрдэмтэд мөсөн уулыг зүүн зүгт хагарах болно гэж зөвлөдөг байв.

    Хамгийн сүүлд 1960-аад оны эхээр Эймери мөсөн голоос том мөсөн уул тасарчээ. Дараа нь түүний талбай 9 мянган квадрат км байсныг тооцжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ