• Д.Цогтбаатар: ОХУ-ын Хятадад нийлүүлэх байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулан тавихад бэлэн байна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ны Сочи хотноо 2019 оны аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-д оролцож байна.

    Д.Цогтбаатар хурлын үеэр “ОХУ-ын Хятадад нийлүүлэх байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулан тавихад бэлэн байна. Ойрын үед энэ маршрутын ач холбогдол, боломжийг судлах ажлын хэсэг байгуулагдах болно. Бодитоор ажиллах ёстой. Хоёр талаас шинжээчдээ шахан ажиллуулах болно. Бид энэ төслийг их сонирхож байгаа” гэж мэдэгдлээ.  

    Энэ жилийн “Валдайн бага хурал”-ын гол сэдэв нь Дорнодын орнуудын дэлхийд нөлөөлөх боломжийн талаарх асуудал. Хурлын сүүлийн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үг хэлэх юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ