• Хүүхдийн мөнгийг арилжааны банкаар дамжуулахгүй

    Засгийн газар ээлжит хуралдааны эхэнд зарим нэг томилгооны асуудал хэлэцсэн. Үргэлжлүүлээд хүүхдийн мөнгө олгохтой холбоотой өөрчлөлтийг хийжээ.

    Монгол улсын хүүхэд бүрт олгох мөнгийг арилжааны банкуудаар олгохгүйгээр Төрийн сангаас шууд тухайн хүүхдийн дансанд сар бүрийн 20-ны өдөр мөнгө байршдаг байх зохицуулалтыг хийжээ.

    Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт 1 сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгө олгожээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ