• Оросуудын архины хэрэглээ 43 хувиар буурсан нь хүн амын дундаж наслалтыг 10 насаар нэмэгдүүлжээ

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас  гаргасан тайланд Оросын иргэдийн архины хэрэглээ 2003 оноос хойш 43 хувиар буурсан тухай онцолжээ. 2000 онд Владимр Путин Ерөнийлөгчөөр сонгогдсоноос хойш архины худалдаанд хяналт, хязгаар тавьж, эрүүл амьдралын хэв маягт уриалах болсон нь нөлөөлсөн гэж үзжээ.

    “Орос хүмүүс дэлхийд өмнө нь хамгийн их хэмжээгээр архи, согтууруулах ундаа хэрэглэдэгт тооцогддог байсан” гэж тайланд онцолжээ. 1990-ээд оны нас баралтын голлох шалтгаан нь архи, согтууруулах ундаа байсан гэдэг. Click To Tweet

    2003-2016 онуудад гэр аргаар архи үйлдвэрлэхээ, хэрэглэхээ больсон нь нэг хүнд ногдох архи, согтууруулах ундааны хэрэглээ 43 хувиар буурсны гол хүчин зүйл болжээ. Click To Tweet

    Мөн архины хэрэглээ багассаар ард иргэдийн дундаж наслалт түүхэндээ хамгийн өндөрт хүрснийг тайланд онцолжээ. 1990-ээд оны үед эрэгтэй хүний дундаж наслалт 57 байсан бол 2018 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 68-д, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78-д хүрчээ. Click To Tweet

    Путины удирдлага дор Орос улс даяар оройн 11 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахаа больж, жижиглэнгийн үнийг өсгөж, мөн энэ талаарх зар сурталчилгааг хориглосон байна. Өмнө нь  Зөвлөлтийн удирдагч Михайл Горбачевын үед буюу 1980-аад оны дундаас 1990 он хүртэл архины эсрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хэрэглээ нь буурч байжээ. Харин Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа архидан согтуурах нь иргэдийн дунд эрчимтэй нэмэгдэж, 2000-аад оны эхэн үе хүртэл үргэлжилсэн юм.

    ОХУ-ын Москва хотод архи, согтууруулах ундаанаас гадна тамхины эсрэг хөдөлгөөнийг эхлүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Москвад гэрийнхээ балкони дээр тамхи татах хоригложээ. Насанд хүрэгчдийн тамхины судалгаагаар 2009-2016 онуудад Оросын тамхины хэрэглээ 30 хувиар буурчээ. Click To Tweet

    Эх сурвалж: msn

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ