“Yahoo” компанийн инженер 6 мянган аккаунтыг хакердаж, нүцгэн зургуудыг нь хуулбарлан авсан байжээ

Yahoo компанийн ахлах инженер, 34 настай Рэес Даниэл Руйз өөрийнхөө ажил үүргийн онцлогийг ашиглан хэрэглэгчдийн, тэр дундаа залуу охид бүсгүйчүүдийн аккуантыг хакердсан гэдгээ шүүхийн өмнө хүлээн зөвшөөрчээ. Хакердуулсан 6000 эмэгтэйчүүд дотор түүний найзууд болон ажлын эмэгтэйчүүд ч багтсан байна.

Улмаар Руйз тэдгээр эмэгтэйчүүдийн аккуантаас олдсон хувийн чанартай зургуудыг хуулан авч, гэртээ хард дээр хуулбарлан хадгалжээ. Шүүх хурал дээр тэдгээр зураг болон бичлэгийг устгахаа тангарагласан юм.

Прокурорын зүгээс нэгэнт Yahoo аккуантад нь нэвтэрчихсэн юм бол iCloud, Facebook, Gmail, DropBox зэрэг бусад аккаунтуду руу нь илүү хувийн чанартай зураг хайж нэвтэрсэн байх гэж таамаглаж байгаа юм.

Шүүхээс түүнийг буруутайд тооцохоор болж ялын хэмжээг 2020 оны хоёрдугаар сард эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Эх сурвалж: businessinsider

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ