Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Өнөөдөр өглөө Хойд Солонгос богино зайн тусгалтай хоёр пуужинг зүүн эргийн Вонсан боомтын орчмоос усан орчинд харвалаа гэж Өмнөд Солонгосын эх сурвалж мэдээлжээ. Японы тэнгист хүрэхээсээ өмнө усан доор 250 км зай туулсан гэж таамаглаж байна.

БНАСАУ тив хоорондын баллистик пуужингаас гадна усан доорх пуужингийн хөтөлбөртөө эрчимтэй дэвшил гаргаж буй.

Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох АНУ-тай хамтарсан хоёр талын ажлын хэсгийн  яриа хэлэлцээг энэ сарын таванд хийхээр тохиролцоонд хүрснээс хэдхэн цагийн дараа ийнхүү дахин пуужин харважээ.

Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн мэдээлснээр хоёр пуужин харваснаас нэг нь Японы тэнгист хүрч газарджээ.

Эх сурвалж: Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ