• Цэрэгт нас барсан Б.Алтантулгын хэргийн холбогдогч нарт ТАВАН жилийн ял оноожээ

    Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг, байлдагч Б.Алтантулга тодорхойгүй шалтгаанаар нас барсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гарсан билээ. Тэгвэл тус хэрэгтэй холбогдох шүүх хурал өчигдөр болж, холбогдох этгээдүүдэд ял оноожээ.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Мото буудлагын батлионы танкын ротын захирагч А.Энхбаяр, танкын ротын нэгдүгээр салааны механик, жолооч Р.Вандалхангай, салаан захирагч П.Бадамсамбуу нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан өчигдөр буюу энэ сарын 1-ны өдрийн 12.00 цагт эхэлж, 21.30 цаг хүртэл үргэлжлэн шийдвэрээ гаргажээ.

    Шүүх бүрэлдэхүүн А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, шүүгдэгч Р.Вандлхангаад Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, шүүгдэгч П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оноожээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар тэнсэн харгалзах ял өгүүлэх хүсэлтэйгээр орж ирсэн ч ийнхүү шүүх бүрэлдэхүүн ял оноосон байна.

    Шүүх хуралд улсын яллагч А.Дүүрэнбилэг, хохирогч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Д.Даваадорж, Б.Өлзийцэрэн, шүүгдэгч А.Энхбаяр, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч П.Бадамсамбуу, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Р.Вандлхангаа, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нар оролцжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ