• Дэлхийн хамгийн сайхан өгзөгтэй бүсгүйгээр Бразил бүсгүй тодорчээ

    Бразилийн Playboy модель, 29 настай Сьюзи Кортес “Miss BumBum 2019” гоо сайхны тэмцээний ялагчаар тодорчээ. Бүсгүйг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй өгзөгний эзэн хэмээн хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай Daily Mail бичжээ.

    Шагнал гардуулах ёслол Мехико хотод 9-р сарын 30-ны Даваа гарагт болжээ. Энэ тэмцээний ялагч нь Бразилийн Кампинас хотоос гаралтай юм. 2015 онд Кортес Бразилийн “Miss Boom Boom” цолыг хүртжээ.

    Ийнхүү “тав дахь цэг” гоо сайхны уралдаан 2019 онд олон улсын түвшиндгарч ирлээ. Үүнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гоо бүсгүйчүүд оролцжээ. Гоо сайхны тэмцээний нөхцлийн дагуу охид дотуур хувцастайгаа шүүгчидтэй ярих ёстой байсан аж. Үүнээс гадна бүх оролцогчид өгзөгний хэмжээ, хэлбэрийг өөрчлөх пластик мэс засал хийлгээгүй байх ёстойг хатууанхааруулсан байна.

    Хоёрдугаар байрыг Франц эмэгтэй Райан Лаура Суза хүртсэн бол “хүрэл”-ийг Их Британийг төлөөлж ирсэн Жессика Лопес хүртлээ.

    Miss BumBum уралдааныг 40 настай бизнесмен Какау Оливер үүсгэн байгуулжээ. 2011 оноос хойш Бразил улсад зохион байгуулагдаж ирсэн байдаг юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ