• Африкийн нэгэн цагаач нисэх онгоцны эд анги дээр хөлдөж үхсэн байжээ

    Касабланка дахь нисэх онгоцны буудлын ажилтнууд Конакригаас нисч ирсэн онгоцыг шалгах явцад явах эд анги дээр байсан хүний ​​цогцсыг олжээ.

    Энэхүү Гвинейн оршин суугчийн нас барсан шалтгаан нь хөлдсөнөөс болсон гэж тэмдэглэжээ. Гэрчүүдийн мэдүүлснээр цагаач онгоцны эд анги дээр “хөлдсөн” байж.

    Энэ явдал Мароккогийн нисэх онгоцны буудалд Парис руу нисэхэд ачаа тээшээ шилжүүлэх үеэр болжээ.

    “Нислэгийн үеэр юу болсныг мэдээд би цочирдлоо. Хүмүүс энэ замаар улс орноо орхин явдагийг би мэдээгүй. Энэ бол маш аюултай. Би түүнд болон түүний гэр бүлийнхний төлөө маш их харамсаж байна” гэж зорчигчдын нэг нь хэлсэнийг Daily Mail иш татан тэмдэглэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ