• Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд гэх хүн огт байгаагүй болж хувираад зохион байгуулагч нь Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх болж таарлаа

    2019-10-02

    Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан хэрэгт НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа. Өмнө нь шалгаж байсан ч эвлүүлэг хэмээн хааж билээ. 

    Ингээд уг хэргээр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүхээр броррд буй. Гэтэл НИТХ-ын дарга асан Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ эл хэрэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг холбоотой хэмээсэн.

    Уг асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн.

    Л.Оюун-Эрдэнэ “Энэ хэрэг шүүх рүү очих үед Ц.Сандуй мэдэгдэл хийсэн нь надад сонирхолтой санагдаж байгаа. Өмнө нь ярьж болох зөндөө хугацаа байсан ч огт байр суурь илэрхийлээгүй. Тийм байж шүүх хурлын өмнө ярьсан нь хардлага төрүүлсэн. Нэг үгээр хэлбэл энэ хэрэг замхрах шат руугаа явж байгаа юм биш биз гэж бодогдсон. Үүнийг дахиад нягталж харах ёстой байх. Эцэстээ М.Энхболд гэх хүн огт байгаагүй болж хувирсан. Тэгээд 60 тэрбумыг зохион байгуулсан хүн нь Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх болж таарлаа. Эндээс улс төрийн ямар нэг тохироо явагдаж байх вий гэх хардлага төрж байна” гэсэн тайлбар өглөө.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ