• Дуучин Рики Мартин нөхрийнхөө хамт дөрөв дэх хүүхдээ хүлээж байна гэжээ

    2019-10-01

    Алдарт дуучны хэлснээр тэд ийм том гэр бүлтэй болсондоо баяртай байгаа гэнэ.

    Алдарт дуучин Рики Мартин тэр болон түүний нөхөр Жван Йосеф нар удахгүй дахин хүүхэдтэй болно гэж мэдэгджээ. Дуучин энэ тухай Вашингтонд болсон оройн зоогийн тайзан дээрээс хэлсэн байна гэж Super тэмдэглэжээ.

    “Дашрамд хэлэхэд бид дахиад хүүхэдтэй болно гэж хэлмээр байна. Би том гэр бүлд дуртай!” гэж Рики Мартин хэлсэн аж.

    Энэ хүүхэд,  2018 онд харилцаагаа албан ёсоор батлуулсан 47 настай Рики Мартин, 35 настай зураач Жван Йосеф нарын ижил хүйстэн хосын гэр бүлийн дөрөвдэх хүүхэд болно. Ижил хүйст хосууд нь ихэр Маттео, Валентино нэг настай охин Люси нарын өөр өөр тээгч эхээс төрсөн хүүхдүүдийг өсгөж буй юм. Мартиний хэлснээр түүний охин бол түүний хувьд амьдралын гэрэл гэгээ юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ