• Баянзүрх дүүргийн 2800 орчим хүүхэд шинэ сургуулийн байртай боллоо

    Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.

    Тус сургууль нь хичээлийн 42 танхимтай, 1,500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн стандартад нийцсэн хоёр спорт заал, номын сан, гал тогоо гэх зэрэг хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлсэн сургалтын танхимуудтайгаар ашиглалтад орж байгаа аж.

    Мөн энэ хичээлийн жилд 2,800 орчим хүүхэд хүлээн авч хоёр ээлжээр хичээллэнэ.

    Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.

    Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ