• 2014 онд “Исламын улс”-д эзлэгдсэн Сири, Иракийн хилийн боомтыг дахин нээжээ

    2019-10-01

    Сирийн зүүн нутгийн Тер Зор мужийн Абу Камел хот, Иракийн баруун нутгийн Аль-Кайм боомтыг 9-р сарын 30-нд дахин нээж, хоёр орны иргэд, бараа бүтээгдэхүүнийг тус боомтоор нэвтрүүлж эхэлжээ.

    Сирийн албаны төлөөлөгч “Тус боомтыг дахин нээж байгаа нь хоёр орны бараа тээвэр, хүмүүсийн харилцаанд тус дөхөм үзүүлж буй хэрэг бөгөөд нийгэм, улс төр, эдийн засагт ашигтай.

    Сири, Ирак хоёр орны хил хуурай замын 3 боомттой. 2014 онд, Абу Камел-Аль-Кайм боомтыг хэт даврагч “Лалын улс” бүлэглэл эзэлснээс хойш хаагдсан бөгөөд 2017 оны 11-р сард, Сирийн засгийн газрын арми Абу Камелийг эргүүлэн авсан юм” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ