• БНХАУ-ын долоон иргэнийг тагнуул, цагдаагийн байгууллагаас шалгаж байна

    2019-10-01

    2019 оны есдүгээр сарын 30 өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд химийн бодис илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл оройны 20 цагийн орчимд иржээ.

    Энэхүү дуудлага мэдээллийг шалгахад тухайн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Уг асуудалд БНХАУ-ын долоон иргэнийг холбогдуулан шалгаж байна.

    Тухайн хэргийн газар цагдаа байгууллага, онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, тагнуулын байгууллагаас оролцсон. Одоо хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ