• Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч, юаны эсрэг чангарчээ

    Энэ оны наймдугаар сарын байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч, харин юаны эсрэг чангарчээ.

    Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сарын эцсийн байдлаар 2672 төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 0.2 хувиар суларсан үзүүлэлттэй байна Click To Tweet.Наймдугаар сарын дундаж ханш нь 2670.54 төгрөг байв.

    Төгрөгийн юаньтай харьцах сарын эцсийн ханш өмнөх сараас 3.4 хувиар чангарч 374.11 төгрөг байв. Тухайн сарын хамгийн бага ханш нь 372.9 төгрөг байсан бол хамгийн өндөр ханш нь 384.44 төгрөг байлаа. Click To Tweet

    График 1,ЖДҮ-ийн зээлийн санхүүжилтыг салбараар ангилсан нь

    Эх сурвалж: Монголбанк

    ЖДҮ эрхлэх зориулалтаар аж ахуйн нэгж болон иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл 4,056 тэрбум төгрөгт хүрснээс хамгийн их дүн буюу санхүүжилтийн 32.2 хувийг худалдааны салбарт олгожээ. 14.6 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 13.3 хувийг барилгын салбарт, 8.1 хувийг үйлчилгээний салбарт тус тус олгосон байна.

    Худалдааны салбарын чиглэлээр олгосон нийт ЖДҮ-ийн зориулалтын зээлийн 51.7 хувь нь зөвхөн иргэнд олгогджээ. Click To Tweet

    График 2, ЖДҮ-ийн зориулалтаар олгосон нийт зээлд чанаргүй зээлийн эзлэх хувь

    Эх сурвалж: Монголбанк

     

    ЖДҮ-ийн зориулалтаар олгосон нийт зээлийн үлдэгдлийн 4.0 хувь нь хугацаа хэтэрсэн зээл, 13.6 хувь нь чанаргүй зээлд ангилагдсан байна. Click To Tweet ХАА-н чиглэлээр зээлд хамрагдсан иргэдийн 11 хувь нь, харин ААН-үүдийн 37 хувь нь чанаргүй зээл ангилалд багтжээ. Click To Tweet

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ