• Э.Бат-Үүлийн Х.Баттулгыг гүтгэсэн, гүтгээгүйг тогтоох шүүх хурал өнөөдөр болно

    2019-10-01

    Э.Бат-Үүл өнгөрсөн зургадугаар сард “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” хэмээх нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан.

    Энэхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан юм. Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг хүлээн авч гүтгэлэг хэмээн үзсэн билээ. Ийнхүү Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.

    Харин Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Дээрх хэргийн шүүх хурал өнөөдөр 14:00 цагт хэлэлцэх юм.

    Хэрвээ шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахгүй бол Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгуулийг хэвээр үлдээх  эсвэл хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг нь гаргах юм байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ