• “Abominable” хүүхэлдэйн кино Умард Америкийн олны таашаалд нийцэж 3 хоногт 20.85 сая ам.долларын орлого олжээ

    2019-10-01

    Хятад, Америкийн хамтран бүтээсэн “Abominable” хүүхэлдэйн кино энэ долоо хоногт Умард Америк тивийн үзэгчдийн таашаалд хүрч, 3 хоногт 20.85 сая ам.долларын орлого олж, долоо хоногийн жагсаалтыг тэргүүлж байгаа гэнэ.

    Дэлхий нийтэд Хятадын түүхийг танилцуулсан “Abominable” хүүхэлдэйн кино Шанхай хотоос Хималайн цаст уулс хүртэл хийсэн гайхамшигт аяллыг танилцуулан, үзэгчдэд Хөх мөрөн, Хуаншань уул, Лэшаний бурхан, Хималайн нурууны үзэмжийг сонирхох боломж олгожээ. Кинонд жаал охин Шяо И гэрийнхээ гадаа цасан жаалтай танилцан, түмэн бэрх мянган бэрхшээлийг туулан найзуудтайгаа цасан жаалыг Хималай нутагт нь хүргэсэн түүхийг бүтээсэн аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ