• Хятад ХонгКонг дах цэргийнхээ тоог чимээгүйхэн 2 дахин нэмэгдүүллээ

    2019-10-01

    Өнгөрсөн сард  Хятадын зүгээс Ардын зэвсэгт цагдаагийн асар олон тооны зэвсэглэсэн цэргүүдийг Хонгконгтой хамгийн ойр хиллэдэг Хятадын Шэнчжэнь хотод төвлөрүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Асар олон тооны техник, хэрэгсэл бүхий цэргүүд зэвсэглэсэн авто машин, автобус болон усан онгоцоор иржээ.  Тухайн үед газар дээрээс нь сурвалжилсан CNN мэдээллийн агентлагийн мэдээлснээр нэгэн офицероос яагаад энд ирснийг нь асуухад “Түр хугацааны томилолтоор ирсэн” гэснээс өөр хариулт өгөөгүй.

    Харин Хятадын Синхуа агентлагаас энэхүү ажиллагааг “1997 оноос хойш Хятадын зүгээс ХонгКонгод байршуулсан цэргийн хүч нь байршлаа сэлгэдэг тогтсон журамтай” гэж тайлбарласан юм.  Зургадугаар сараас хойш үргэлжилж буй эрх чөлөөний төлөөх ХонгКонгчуудын тэмцэл эх газар Хятадыг ихээхэн сандаргаж буй.

    Хятад улс тус газарт олон жилийн туршид цэргийн хүчээ байршуулж, оруулж, гаргадаг нь хэвийн үзэгдэл гэж тайлбарлаж байна. Ардын зэвсэгт цагдаагийн олон тооны зэвсэглэсэн цэргүүд ХонгКонгийн ойр байршсан талаар тус улсын удирдагч Кэрри Лам иргэддээ “Хятадад жагсаалыг зогсоохын тулд армийн хүчийг ашиглах гэсэн ямар ч төлөвлөгөө байхгүй” гэж хэлжээ.

    Гурван эх сурвалж “Тэмцэгчдийн жагсаал эхэлснээс хойш ХонгКонг дах Ардын зэвсэгт цагдаагийн зэвсэглэсэн цэргийн тоо хоёр дахин нэмэгдсэн” гэж Reuters агентлагт мэдээлжээ. Тэмцэл эхлэхээс өмнө гурваас таван мянгын хооронд байсан цэргийн тоо гурван сарын хугацаанд 10-12 мянга болон өссөн аж.

    Есдүгээр сарын байдлаар

    Хятад улс урьд өмнө нь байгаагүй том хэмжээний бие бүрэлдэхүүнийг үймээний эсрэг хэрэглэгдэх бие техник, хэрэгсэлтэйгээр Хонг Конгд цугларуулсан гэж тэдгээр эх сурвалжууд үзэж байгаа аж.

    Эх сурвалж: reuters

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ