• “Харанга”-ын цаглабар

    Монголын  рок хөгжмийн урсгалыг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан, амьд домог “Харанга” хамтлаг 30 жилийн ойн дээрээ  “Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтоор сонсогчидтойгоо уулзах гэж байна. Анхны “Амьдрал” тоглолтоосоо хойш 16 удаа сонсогчидтойгоо тайзнаас мэндчилж байсан тус хамтлагийн гишүүдийн хувьд “Харанга” хамтлагийг үүсгэн байгуулахаасаа өмнө “Соёмбо” хамтлагт тоглож  байжээ. Гитарчин, МУГЖ Ц.Энхманлай тухайн үед театрын дарга байсан МУАЖ Н.Сувдтай уулзан, Монголын анхны “Соёл Эрдэнэ” хамтлаг АДБЧ-ийн дэргэд байгуулагдаж байсан. Чуулгаас тийм хамтлаг мэндэлж байхад Драмаас яагаад хамтлаг гарч болохгүй гэж  хэмээн ятгасан гэдэг.  Ингээд рок,попын амьд домог “Харанга” хамтлагийн цаглабартай танилцана уу.