• Филиппинд хоёр килограмм хуванцар хаягдал тушаан оронд нь нэг килограмм будаа авч байна

    Филиппиний Баяанан тосгоныхон хуванцар хог хаягдлаа багасгахын тулд оршин суугчдаа хуванцраа тушааж, оронд нь будаа авах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

    Нэг удаа хоёр килограмм хуванцар хаягдлаа тушаан оронд нэг килограмм цагаан будаа авах байдлаар хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Зүүн өмнөд Азийн тус улсын хувьд хатуу хог хаягдлын тухай хууль эрх зүйн орчин муу, сав, боодлын ямар ч зохицуулалт байддагүй учраас далайн усыг хамгийн ихээр бохирдуулдаг нь хэд хэдэн судалгаагаар батлагджээ.

    Тус хөтөлбөрт маш сэтгэл хангалуун байгаа 47 настай Вероника Долорико “Би 14 килограмм хогоор долоон килограмм цагаан будаа сольж авсан” гэжээ.

    Эдийн засгийн хувьд эрчимтэй өсөлттэй хэдий ч хүн амын дунд ядуурал ихээр бий болсон Филиппин улсад нэг килограмм будаа 30-40 песос буюу 70 центийн үнэтэй. Таван хүн тутмын нэг нь ядууд тооцогддог бөгөөд 241 ам.доллараас бага сарын дундаж хэрэглээтэй ажээ.

    Хотын захирагч Андор Сан Педрогийн хэлснээр “Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш буюу наймдугаар сарын байдлаар нийт 213 килограмм гялгар уут, ундааны сав цуглуулжээ”

    Эх сурвалж: reuters

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ