• АТГ-ын дарга З.Дашдаваа ганц ч албан хаагчийг халаагүй сэлгэсэн

    2019-09-30

    Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагууд албан хаагчдаа цомхотгон халсан, үндэслэлгүй чөлөөлсөн талаар зарим хэвлэлээр мэдээлэл гарч байгаа.  Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр  АТГ-ын дарга З.Дашдаваа нь томилогдсоноосоо хойш нэг ч албан хаагчийг ажлаас халсан зүйл байхгүй гэнэ.

    Авлигын гэмт хэрэг шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд ажилтнуудыг сэлгэн ажиллуулж байгаа ажээ. Аливаа байгууллагын удирдлагаас ажилтнуудаа томилж, сэлгэж ажиллуулах нь түүний хуульд заасан бүрэн эрх хэмжээний асуудал хэмээн АТГ-ын эх сурвалж мэдээллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ