• Наймдугаар сард шинээр 849 иргэн 64.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлд хамрагджээ

    Монголбанкнаас наймдугаар сарын “Мөнгө, санхүүгийн статистик”-ийг тоймлон танилцууллаа.

    Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд эхний долоон сарын байдлаар 246 тэрбум төгрөгийн санхүүжилтыг 3,479 иргэнд олгож байжээ. Харин наймдугаар сарын байдлаар нийт 64.4 тэрбум төгрөгийн санхүүжилтыг 849 өрхөд олгожээ. Click To Tweet

    Үүнээс 42.6 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, харин  57.4 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байна.

    Нийт зээлдэгчдийн хувьд авч үзвэл наймдугаар сарын байдлаар улс даяар 95,054 зээлдэгч нийт 4.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлтэй байна. Click To Tweet Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 70,669 зээлдэгч 3.4 их наяд төгрөгийн зээл авчээ. Үүний 83 хувь нь Улаанбаатар хотод байршилтай орон сууц худалдан авахад, харин 17 хувь нь орон нутагт байршилтай орон сууц худалдан авахад зарцуулагджээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ