• Хабиб Нурмагомедов: Миний дараагийн тулаан Орост болох магадлал өндөр байна

    2019-09-30

    UFC-ийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов дараагийн тулаанаа ОХУ-д хийх магадлалтай гэж мэдэгдлээ. “Миний дараагийн тулаан Орост болох магадлал өндөр байна” гэж Оросын тамирчин өөрийн Инстаграм хуудсандаа бичжээ.

    Сануулахад, сүүлийн тоглолтод Нурмагомедов Америкийн Дастин Порьег хугацаанаас нь өмнө ялж, аваргын цолоо хамгаалсан. 30 настай Оросын тулаанч 28 тулалдаж ганц ч ялагдаагүй байгаа юм.

    Америкийн Тони Фергюсоныг дараагийн тулаанд Нурмагомедовын боломжит өрсөлдөгч болно гэж өмнө нь мэдээлж байсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ