Wifi-наас харшилтай эмэгтэй 500 ам.долларын зэс хөнжилд унтдаг

Wi-fi-наас харшилтай Их Британийн оршин суугч,  70 настай Роси Гладвел өөрийн амьдардаг хотын захиргаандаа утасгүй интернерийн үйлчилгээгээ зогсоох хүсэлтийг тавьжээ.

Түүний хэлснээр зургаан жилийн өмнөөс бие нь тавгүйрхэж эхэлж, харин утасгүй интернетийн төхөөрөмж, утсаа унтраахад зүгээр болжээ.

Өдрийн ихэнхи цагийг Wi-fi төхөөрөмж, гар утаснаас их хэмжээгээр ялгардаг цахилгаан соронзон орноос хамгаалагдахын тулд зэс,мөнгөн доторлогоотой хөнжилд өнгөрүүлдэг байна. Тэрээр 4G  утасгүй интернетийн сүлжээ өөрийнх нь биед ийм сөрөг нөлөөтэй байхад 5G сүлжээ нэвтэрвэл яах бол гэж занаа зовж байгаа гэнэ.

Зэс, мөнгөн хөнжлөөс гадна цахилгаан соронзон орноос хамгаалахын тулд соронзон цацраг илрүүлэгчийг 250 ам.доллараар худалдан авчээ.

Эрдэмтдийн тогтоосноор дэлхийн нийт хүн амын дөрвөн хувь нь цахилгаан сорон оронд хэт мэдрэг байдаг байна.  Түүний  төрөлх хот болох Спайны Гренадагийн ойр байдаг Полопус хотод тэр даяар утасгүй интернет хэрэглэхээ зогсоох кампанит ажлыг эхлүүлжээ. 2016 оноос хойш Гладвелийн идэвхитэй үйл ажиллагаа явуулсны дүнд Полопус хотын захирагч Wi-Fi-г зөвхөн тодорхой хугацаанд асаах захирамжийг гаргажээ.

Эх сурвалж: nypost

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ