• Саудын Арабад хааны харуулын генералыг хөнөөжээ

    2019-09-30

    Саудын Арабын Жиде дахь мөргөлдөөний үеэр хааны харуул бригадын генерал Абдель Азиз Фахем алагджээ. Энэ тухай төрийн мэдээллийн SPA агентлаг хаант улсын Дотоод хэргийн яамны эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

    Дотоод хэргийн яамны мэдээлснээр генералын танилууд хэрүүл маргааны дараа гал нээсэн аж. Фахем шархнаасаа болж эмнэлэгт нас баржээ.

    Аюулгүй байдлын алба хаагчид хэргийн газарт очиход уг хүмүүс бууж өгөхөөс татгалзаж, үргэлжлүүлэн буудсан аж.

    Буудлагын улмаас аюулгүй байдлын таван ажилтан, хоёр энгийн иргэн шархаджээ. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн ба биеийн байдал нь тогтвортой байгаа гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ