• Хонконг,ӨвөрМонголын иргэд анх удаа БНХАУ-ын “Улсын гавьяа” тэмдэг болон “Яруу алдар” цолоор шагнуулжээ

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин Хятад улсын хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж гадаад болон дотоодын нийт 42 хүнийг хүндэт тэмдэг, цолоор шагнажээ.

    Өнгөрөгч ням гарагт Бээжин дэх Ардын их хурлын танхимд болж өнгөрсөн уг арга хэмжээ нь БНХАУ үүсгэн байгуулагдсан 70 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагджээ.

    ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Дөрвөд хошууны өндөр настан Дүгиймаа Ши Жинпиний  тэрхүү нэр хүндтэй шагналтнуудын нэгээр тодорч, шагналаа гардан авсан байна. Дүгиймаа нь Шанхай хотын өлсгөлөнд нэрвэгдсэн 28 хүүхдийг өөр дээрээ авч, өсгөн хүмүүжүүлснээрээ улсдаа үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатан юм. Тухайн үед Шанхай хотоос өлсгөлөнд нэрвэгдсэн 3000 орчим хүүхдийг Өвөрмонголд авчирч, аймаг хошуудад өсгөн хүмүүжүүлсэн ажээ. 28 өнчин хүүхдийг өсгөсөн Дүгиймаа нь Click To Tweet ийнхүү  “Улсын гавьяа” тэмдэг болон “Яруу алдар” цолыг хүртсэн анхны Өвөрмонгол хүнээр тодорч байгаа юм.

    Мөн түүнээс гадна Хонконгийн анхны удирдагч асан Түнг Чий Ваныг “нэг улс, хоёр систем”-ийн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулсных нь төлөө хүндэт цолоор шагнажээ.Ингэснээр мөн адил БНХАУ-ын хүндэт цолоор шагнуулсан анхны Хонконгийн иргэн болж байгаа юм.

    Тайландын гүнж Маха Чахри Сириндорн, Хятадын цөмийн шумбагч онгоцыг анхлан зохион бүтээсэн Хуанг Шүхуа нар мөн энэ шагналд  багтжээ.

    Эх сурвалж: scmp

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ