• Загастайн давааны 67 километрийн авто замын ажил 24.5 хувийн гүйцэтгэлтэй явж байна

    Завхан аймгийн төвийг Нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын асфальтан хучилтыг хийж эхэллээ. Энэ чиглэлийн авто зам нь Монгол орны Тарвагатайн нурууны хүндрэлтэй даваа болох Загастайн давааг дайран өнгөрдөг, хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогддог авто зам юм.
    Одоогоор талбай дээр 133 машин механикм, тоног төхөөрөмж, 290 хүн ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 229 дүгээр тушаалаар дээрх чиглэлийн авто замын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан Завхан аймгийн Алдархаан, Идэр, Яруу сумдын нутаг дэвсгэр дэх Загастайн давааны 67 километр авто замыг 2019 оны долдугаар сарын 13-наас аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, барилгын ажлыг гүйцэтгэж байна. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 24.5 хувьтай үргэлжилж байгаа ба энэ жил эхний 30 километрийг ашиглалтад оруулж, гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2020 оны аравдугаар сард дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ