• Тэргэнцэртэй бүжигчид мэргэжлийнхэнтэй нэгдэн уусах, “Учрал” контемпорари бүжгийн тоглолт болно

    Мэргэжлийн болон тэргэнцэртэй бүжигчдийн хамтарсан “Encounters” буюу “Учрал” нэртэй контемпорари бүжгийн тоглолт аравдугаар сарын тавны өдөр 19:00 цагт “АСЕМ вилла театр”-т болно.

    Контемпорари чиглэлийн талаар

    Дэлхийн дүрслэх урлагт давамгайлж байгаа гол чиглэл болох контемпорари дүрслэх урлаг нь “одоо”, “орчин үе”, “өнөө үе” гэх утгатай Латины “Contemporary” гэх үгнээс гаралтай ажээ. “Энэхүү дүрслэх урлагийн чиглэл нь нэгдүгээрт, концепц болон түүнийг боловсруулах бүтээлч судалгааны явц ихээхэн анхаарал хандуулдаг, хоёрдугаарт ямар нэгэн арга барил,техник технологийн хориг байхгүй,чөлөөтэй, гуравдугаарт, сэдэв, агуулгын хувьд өргөн хүрээтэйгээс гадна орчин үеийн техник технологийг өргөн хэрэглэдэг” гэж акедемич,үзэсгэлэнгийн куратор, Доктор Ц.Цэндпүрэвийн Орчин үеийн дүрслэх урлаг буюу контемпорэри дүрслэх урлагийн бүтээлч судалгааны тухай” ажилдаа бичжээ.

    Үзэгчдэд урлагийн контемпорари бүжгийн урлагийг таниулах, мөн тэргэнцэртэй хүмүүсийн талаарх олон нийтийн ойлголтыг өөрчлөх зорилготой “Swinging Wheelchair” төслийг “Бид Чадна Эм Эн Нэгдэл” ТББ-аас санаачилж, Щвейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр зохион байгуулж байгаа юм.

    “Учрал” бүжгийн тоглолтоор тэгш бус нөхцөл байдал, нийгмийн гарал үүслээс үл хамааран хүмүүс өөр хоорондын ялгааг хүлээн зөвшөөрч, нэгдэн холбогдоход ямар өөрчлөлт, шинэ боломжууд гарч болдгийг үзүүлэхийг зорьжээ. Бүжигчдийн өөр өөр ур чадвар дээр суурилан тэдний харилцан ойлголцол, зохицлыг бий болгох нь бүжиг дэглэлтийн гол аргачлал болжээ. Энэ утгаараа тэргэнцэртэй болон мэргэжлийн бүжигчид хоорондын нэгдэн уусах процессыг зохиолын гол хэсэг гэж үзэж байна.

    Энэхүү тоглолтын бэлтгэлийг “YET Company”-ыг үүсгэн байгуулагч, Швейцарь улсын бүжиг дэглээч Фабиан Коны удирдлага дор хангаж байгаа бөгөөд түүний хувьд 2008 онд Берлиний Die Etage сургуулийг биеийн илэрхийллийн театр, үггүй жүжгийн чиглэлээр төгсөн, контемпорари бүжиг, үггүй жүжиг, киноны салбарт чөлөөт уран бүтээлч, найруулагчаар ажилладаг аж.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ