• Индонезийн газар хөдлөлт 20 хүний ​​аминд хүрчээ

    2019-09-28

    Индонезийн эрэгт өнгөрсөн өдөх 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж 20 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархаджээ гэж Al Jazeera мэдээлэв.

    “Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн нийт тоо 20 … Доод тал нь 100 хүн шархдаж, 2 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүллээ” гэж Гамшгаас хамгаалах үндэсний агентлагийн албан ёсны төлөөлөгч Агус Вибово мэдэгдлээ.

    Өмнө нь Индонезийн эрэг орчимд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв хэсэг нь Амбон хотоос баруун өмнө зүгт 36.9 км зайтай байжээ хэмээн мэдээлсэн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ