Хятад улс урьд өмнө нь дэлхий нийтэд харуулж байгаагүй байлдааны зэвсгүүдээ танилцуулна

Ирэх аравдугаар сарын нэгэнд Хятадын нийслэл Бээжин хотноо БНХАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр тохиох гэж байна. Ойн баярын үеэр зохион байгуулагдаж Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА)-ийн цэргийн жагсаалын үеэр дэлхий нийтэд өмнө нь дэлгэн харуулж байгаагүй байлдааны зарим зэвсэг, хэрэгслийг танилцуулахаар болжээ.

Нийт 80 минут орчим үргэлжлэх цэргийн сүрт жагсаалд 1500 цэргийн албан хаагч, 160 нисдэг тэрэг, 300 орчим нэгж цэрэг зэвсгийн хэрэгсэлтэйгээр оролцоно. Click To Tweet

Өдөрлөгөөр танилцуулагдах зэвсэг,хэрэгсэл дотор хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий пуужин, шумбагч онгоц, танк, бөмбөгдөгч, дронууд, тэр дундаа усанд шумбагч дронууд багтжээ. Эдгээр зэвсэг, хэрэгслүүд нь бүгд Хятадад үйлдвэрлэгдэж, улсынхаа батлан хамгаалахын салбарт ашиглагдаж байгаа зэвсэг, хэрэгслүүд юм.

Цэргийн парадын хамтарсан командлалын газрын захирлын орлогч, генерал Тан Мин “Энэ удаагийн жагсаал нь Хятад улсын батлан хамгаалахын салбарын судалгаа, хөгжилд инноваци нэвтрүүлж буй чадавхийг онцлон харуулна” гэжээ.

Эх сурвалж: Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ