БСШУСЯ-ны өдөрлөг: Үндэсний номын сангийн үнэмлэх нээх, ном сэлбэн засах үйлчилгээ үзүүлж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам түүний харьяа газруудын нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Өдөрлөгөөр тус салбарынхан төрөл бүрийн спорт, орчин үеийн, уламлалт урлагийн үзүүлэн тоглолтоос авахуулаад одон орны мэдлэг олгох, шинжлэх ухааны шинэ ололтыг олон нийтэд мэдээллэх чиглэлээр асруудыг гаргажээ.

Талбайн 29 дугаартай “Ном – Уншигч– Соёл” асарт Хүүхдийн төв номын сан, иргэдэд үйлчилж байна.

“Ном-Уншигч-Соёл” асарт зочилсноор “Уншлага дэмжих” жилийн хүрээд хийсэн тойрон айлчлалын тайлантай танилцах, Бичил хүүхэлдэйн театрт “Алтан загасны үлгэр”, “Гахайн гурван тоорой”, “Болдоггүй бор өвгөн” гэх мэт үлгэрүүдийг үзэх, Хормогчин хүүхэлдэйн үлгэрүүд сонсох, Эсгий номуудтай танилцах, Оньсон тоглоом сурах, тоглох үйлчилгээг Хүүхдийн төв номын сан үзүүлж байна.
Харин Үндэсний номын сан үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, номын сангийн үнэмлэх нээх, номын худалдаа, ном сэлбэн засах үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ