• Шинжлэх ухааны салбарын санхүүжилтыг 0.1-ээс 1 хувьд хүргэж нэмэгдүүлнэ

    “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг энэ сарын 26,27-ны өдрүүдэд Төрийн ордонд болж байна. “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт” салбар хуралдаан өчигдөр АШУҮИС-ийн төв байранд зохион байгуулагдлаа.

    Салбар хуралдаанд 180 гаруй эрдэмтэн, судлаач оролцож “Шинжлэх ухааны ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн асуудал”, “Судалгааны санхүүжилтийн менежмент”, “Санхүүжилтийн чанар, хүртээмж” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Оролцогчдын санал, зөвлөмжийг илүү өргөн сонсохын тулд санал асуулгыг заалнаас гадна цахим, цаасан хэлбэрээр авав.

    Эх сурвалж: БСШУСЯ

    Салбар хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн зөвлөмжид салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг 2025 он гэхэд ДНБ-д эзлэх хувийг нэг хувьд хүргэх, эрдэм шинжилгээний ажилтны цалингийн тусгай сүлжээ бий болгох талаар судлах, ур чадварын нэмэгдлийг олгоход шаардагдах санхүүжилтийг салбарын төсөвт жил бүр тусгах, дотоод, гадаадын өндөр зэрэглэлийн сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн судлаачдад мөнгөн урамшуулал олгох,

    Хоёрдугаар сэдвийн зөвлөмжид судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 2020 оноос эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр таваас дээш жилийн насжилттай байгаа багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах санхүүжилтийг ойрын жилүүдэд шийдвэрлэх,

    Гуравдугаар сэдвийн зөвлөмжид импортоор авдаг лабораторийн зориулалттай багаж, тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн болон гааль, гаалийн тарифийн татвараас чөлөөлөх эрх зүйн орчинг бий болгох, дэвшилтэт технологийг нутагшуулахад чиглэсэн санаачилга, хөрөнгө оруулалт, бүтээлч үйл ажиллагааг урамшуулах механизмыг бий болгох, төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд нэмэлт орлого олох, захиран зарцуулах эрхийг баталгаажуулах саналыг тус тус тусгажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ