АНУ Кубын удирдагч Раул Кастро, түүний хүүхдүүдэд хориг арга хэмжээ авлаа

2019-09-27

Куба улс Венесуэл дэх Николас Мадурогийн засгийн газрыг дэмжиж байна хэмээн АНУ өчигдөр олон жилийн турш дайсагнасан хэвээр байгаа Кубын Ерөнхийлөгч Раул Кастро болон түүний хүүхдүүдэд хориг арга хэмжээ авч байгаагаа зарлалаа.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Кубын зэвсэгт хүчний нэгдүгээр нарийн бичгийн даргын хувьд Кастро Венесуэлийн хуучин удирдагч Мадурогийн хүчирхийлэл, сүрдүүлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагааг дэмжиж байгаадаа хариуцлага хүлээх ёстой” хэмээгээд “Мадуро бол хууль ёсны бус удирдагч” гэж үзэж байгаа Трампын засаг захиргааны байр суурийг дахин нотоллоо.

Помпео “Кубын аюулгүй байдлын албаны гишүүд Венесуэлд Мадурогийн цэрэг, тагнуулын ажилтнуудтай хамтран хүний эрхийг зөрчиж, гутаан доромжилж, тэр дундаа эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон” гэжээ.

Куба, Орос, Хятад, Венесуэлийн төрийн тэргүүнүүдийн дэмжлэгийг авсан Мадуро нь Гуайдо болон АНУ-ыг Венесуэлд төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгасаар буй.

Помпео АНУ-ын хориг арга хэмжээний хүрээнд Кастро болон түүний ойр дотныхон, гэр бүлийн гишүүдийг АНУ-д нэвтрэхийг хориглож байна гэж мэдэгдлээ. АНУ-ын Төрийн департаментынхан энэхүү хоригтоо Кастрогоос гадна түүний хүүхдүүд болох Алехандро Кастро Эспин, Дебора Кастро Эспин, Мариа Кастро Эспин, Нилса Кастро Эспин нарыг багтаасан аж. Кубын засгийн газраас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ