• 332 метр буюу 110 давхар байшинтай чацуу цамхагтай үүлэн дээр тавигдсан Пинтан гүүр

    2019-09-27

    Хятадын Гүйжөү мужийн Пинтан шяньд тавигдаж буй том гүүр хүмүүсийг гайхшруулж байна. 9-р сарын 26-д бүрэн холбогдсон 2135 метр урт энэхүү гүүрний цамхаг нь 332 метр буюу 110 давхар байшинтай чацуу. Үүгээрээ дэлхийн хамгийн өндөр гүүрний бетон цамхаг болжээ.

    Гүүр тавих ажил 2016 оны 7-р сард эхэлж, энэ оны сүүлчээр албан ёсоор ашиглалтад орох гэнэ. Ингэснээр Гүйжөү, Юаньнань, Гуанши гурван мужийг холбосон хамгийн дөт зам болж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ