ОХУ-ын баг допингийн дуулианы улмаас ДАШТ-2022-д оролцох эрхгүй болж магадгүй

2019-09-27

Оросын багтай холбоотой допингийн дуулиан шуугиан дэгдсэнтэй холбоотойгоор 2022 онд Катар улсад болох дараагийн ДАШТ-д оролцохгүй байх эрсдэлтэй гэж The Telegraph мэдээлжээ.

Хэвлэлд бичсэнээр Дэлхийн Допингийн эсрэг агентлаг (WADA) Оросын спортын эсрэг хориг арга хэмжээг батлавал шигшээ баг нь ДАШТ-д орохгүй байх магадлал өндөр байна.

Сануулахад, ОХУ-ын Допингийн эсрэг агентлаг (RUSADA) нь 2019 оны 1-р сард ОХУ-аас WADA-ийн мэргэжилтнүүдэд өгсөн Москвагийн лабораторийн өгөгдөл болон тус агентлагт байдаг LIMS мэдээллийн сангийн мэдээллээс зөрүүтэй байгаа тул WADA кодын шаардлага хангаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч магадгүй байгаа. WADA ОХУ-ын талд гурван долоо хоногийн хугацаанд зөрчлийн талаар тайлбар өгөхийг шаардаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ