Лукашенко Януковичийг орос биш, Украинаас урвагч биш гэлээ

2019-09-27

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг Оросыг дэмжигч улстөрч, “Украинаас урвагч” биш гэж мэдэгдлээ.

“Тэр орос биш. Тэр Украинаас урвагч биш байсан” гэж Лукашенкогийн хэлсэн үгнээс БЕЛТА иш татан мэдээлжээ.

Беларусь улсын Ерөнхийлөгч Янукович албан тушаалдаа байх хугацаандаа олон тооны алдаа гаргаж, түүнийг нь ашиглан “Үндсэн хуулийн буса аргаар унагаасан” гэж тэмдэглэжээ.

Беларусийн удирдагч бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Януковичийг ерөнхийлөгч байх үед Украин, Оросын харилцаанд “ан цав” үүссэн гэж үзэж байна.

Лукашенко “Тэр үед Орост тэр маш их гомдсон” гэжээ.

Өмнө нь Александр Лукашенко Орос Украиныг эзлэхийг хэзээ ч оролдохгүй гэж мэдэгджээ.

Беларусийн төрийн тэргүүн мөн Орос Крымыг Украинд буцааж өгөхгүй гэж тэмдэглэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ