• Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, ээлжит бус сонгууль ч болохгүй

    2019-09-27

    Өнгөрсөн хагас сар гаруйн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээсээ асуухаас эхлээд, УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль хийх тухай яригдлаа.

    Асуудлууд ийнхүү яригдах зуур Ерөнхийлөгч Х.Баттулгаас Ард нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн засаглал уу, Парламентын засаглал уу гэдгийг асууя хэмээх саналыг УИХ-д тавьсан нь баахан шуугиулав. Уг саналыг нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг хэмээх хүмүүс олон байсан ба ХҮН-аас уг асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байна.

    Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьчихав.

    Хууль зөрчиж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байгааг мэдсэн юм бол Ерөнхийлөгчийн багийнхан өөрсдийн төслийг оруулж, Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж баахан ажиллуулах хэрэг байсан юмуу гэх асуулт гарна. Өөрт нь таалагдахгүй шийдвэр гаргалаа гээд хориг тавьж, төрийн ажилд саад болох нь одоогийн Ерөнхийлөгчийн гол хийж буй ажил мэт. Өмнөх хоригуудыг ч харсан нь энэ харагдана.

    Энэ удаа УИХ ирэх долоо хоногт Ээлжит бус чуулганаа хаахын өмнө уг хоригийг эцэслэн шийднэ. Улстөрд үүсээд байгаа байдлуудаас харахад Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй нь мэдээжийн хэрэг.

    Тэгвэл УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг АНСА-тай хамт явуулах тухай эрх баригч намын зарим гишүүдийн санаархал ч унаж байгаа сурагтай. Хэдий 47 гишүүн уг асуудлыг зөвшөөрсөн гэсэн мэдээллийг 10 гаруй хоног ярьж байгаа ч уг асуудал 51 гишүүний дэмжлэг авахгүй нь бололтой. Тиймээс МАН-ын бүлэг ирэх даваа гаригт уг асуудлыг эцэслэн тарахгүйгээр шийдвэрлэх сурагтай.

    Энэхүү УИХ-ыг тараана хэмээх яриа нь МАН доторх эрх ашгийн хурцхан зөрчилтэй байгаа зарим гишүүдийг хазаарлаж авах гэсэн намынх нь удирдлагуудын санаа хэмээх хүмүүс ч байна. Мөн Ерөнхийлөгийн зүгээс эрх баригч нам доторх хүмүүсээ хөдөлгөж, УИХ-ыг тараах замаар Монголын улстөрд өөрийн дэглэмийг тогтоор оролдлого гэх мэт янз бүрээр тайлбарлаж байна. Гэхдээ эрхэм Ерөнхийлөгчийн хоёр санаа хоёул бүтэлгүйтээд дуусах бололтой.

    УИХ-ыг тараах болон АНСА явуулах тухай тогтоолд тавьсан хоригууд л даа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ