• Манжуураар Монгол улстай хийсэн экспорт, импортын хэмжээ 1.48 тэрбум юаньд хүрчээ

    2019-09-27

    Манжуурын гаалийн газрын мэдээлснээр, 2019 оны 1-8-р сард, тус гаалийн бүсийн “Бүс ба Зам” дагуу орнуудтай хийсэн худалдааны экспорт, импортын нийт хэмжээ 24.11 тэрбум юаньд хүрчээ. Үүнд хамгийн том худалдааны түнш Орос хэвээр байна.

    1-8-р сард, Манжуурын гаалийн газрын Оростой хийсэн худалдааны экспорт импортын хэмжээ 22 тэрбум юаньд хүрсэн бол дараа нь Монгол улстай хийсэн худалдааны хэмжээ 1.48 тэрбум юаньд хүрч, 100 сая юанийг давсан бусад худалдааг Тайланд, Германтай хийсэн байна.

    Бүртгэлээс үзвэл, 1-8-р сард, механик ба цахилгаан тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, дээд технологийн бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ 7.6 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гаалийн бүсийн нийт экспортын 74.59 хувийг эзэлж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ