• Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак нас баржээ

    2019-09-27

    Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак 86 насандаа таалал төгслөө хэмээн AFP түүний гэр бүлийнхнээс иш татан мэдээллээ.

    “Ерөнхийлөгч Жак Ширак өнөө өглөө гэр бүлийнхээ хамт байж байгаад тайван амгалан байдалд нас барлаа” хэмээн түүний хүргэн Фредерик Сала-Бару агентлагт мэдэгджээ.

    Жак Ширак 1995-2007 онд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Ерөнхийлөгчөөр ажиллахаасаа өмнө Хөдөө аж ахуйн сайд (1972-1974), Ерөнхий сайд (1974-1976), Парис хотын захирагч (1975-1995) зэрэг албыг хашиж байжээ.

    Түүнийг огцорсны дараа 2011 онд хотын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, хууль бус ашиг олсон, улсын хөрөнгийг шамшигдуулсан хэргээр хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож байсан юм. Тодруулбал, түүнийг Парис хотод хуурамчаар 21 ажлын байр байгуулсан гэж буруутгаж байсан.

    Парис хотын дарга Анн Идальго албан ёсоор бүх барилга дээрх төрийн тугуудыг буулгахыг тушаажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ