• 2020 онд агаарын бохирдлыг бууруулахад 137 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөв

    2020 оны төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан билээ. Тэгвэл жил болгоны хүйтний улиралд хамгийн их хэл ам дагуулдаг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 137 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Энэ нь 2019 онд төсөвт суугдсан 96.2 тэрбум төгрөгөөс 41.4 тэрбум төгрөгөөг өндөр байгаа юм. Мөн доорх зурагнаас харвал 2018 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 16.8 тэрбум төгрөгийг төсөвлөж байсан бол ирэх оны хувьд энэ дүн даруй найм дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

    Эх сурвалж: Сангийн яам

    Мөн ирэх 2020 оны нийт сонгуулийн үйл ажиллагаанд 43 тэрбумыг төсөвлөжээ.

    • УИХ-ын ээлжит сонгуульд 20.5 тэрбум,
    • Орон нутгийн сонгуулийн зардалд 16.6 тэрбум
    •  ЦЕГ-ын сонгуульд нэг тэрбум,
    • Улсын бүртгэлийн ерөнхий газрын сонгуулийн зардалд 4.8 тэрбум,
    • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын сонгуулийн зардалд 0.1 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ.

    Эх сурвалж: Сангийн яам

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ